Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралджээ. Хуралдаанаар наадмыг хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, баяр наадмыг хөл хөдөлгөөн багатай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр телевиз, цахимаар иргэдэд хүргэх асуудлыг ярилцжээ.
Энэ талаар “Цахим бас үзэгчгүй наадам бишийг ойлгоно уу. Өмнө нь нийслэлчүүдийн 1 хүрэхгүй хувь нь төв цэнгэлдэхэд очиж үзэх гэж нэлээн дараалал чирэгдэл болж хүн амын 99 хувь нь тв-ээр морь, бөхөө, сур, шагайгаа үздэг байсан… Одоо бол бүгд телевизүүдээр, хэвлэл мэдээллээр үзэх…” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.