“2016-2020” оны УИХ-д АН-аас сонгогдож ажилласан УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы хуралдаа суудаггүй нэгэн. Тэрбээр ахин дэвшихээр болж тойргийн иргэдтэйгээ уулзалт хийж явна. Энэ үеэрээ тэрбээр ахиж хурлаа таслахгүй, байнга сууж байх тухай амлалт өглөө. Инээдтэй ч юм аа. Одоо уг нь хийж бүтээх, хийсэн бүтээснээ ярьж байх ёстой байдал. Дунд сургуулийн сурагч багш, эцэг эхдээ амлалт өгч байгаа юм шиг зүйлийг сонгогчдынхоо өмнө ярьж явдаг болж…