БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг төрийн эрхнээс буулгаж чадах тусгай хүчнийг бэлтгэхээр төлөвлөж эхэлжээ.
Хойд Солонгосын түрэмгийллийг сөрөн эсэргүүцэхийн тулд Өмнөд Солонгос байнгын цэргийн тоогоо 500 мянга болон түүнээс дээш хэмжээнд хадгалах хэрэгтэй гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Хан Мин-гү мэдэгджээ.
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганд үг хэлэхдээ \”Солонгосын шийтгэл ба хариу арга хэмжээ /KMPR/ гэдэг төлөвлөгөөний хүрээнд Хойд Солонгосын удирдагчийг төрийн удирдлагаас буулгаж чадах багийг бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа\” гэж мэдэгджээ.
Хэрвээ дайсан цөмийн пуужин ашиглах зорилготой нь тодорхой болбол үүнийг нь таслан зогсоохын тулд Хойд Солонгосын удирдлага зэрэг гол байрлалууд руу хариу цохилт өгөх нь энэ төлөвлөгөөний үзэл баримтлал юм гэж тэрбээр хэллээ.