• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

    “Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Төсвийн зардлыг нэмбэл инфляцыг хөөргөж, урт хугацаандаа эдийн засгаа хохирооно”

    Алслагдсан анги, салбарт 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

    Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

    Өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгож, С.Молор-Эрдэнийг үргэлжүүлэн хорино

    Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Тууриас төрсөн бодрол буюу Чу мэргэн

by
2016-09-28 12:01
in Яруу найраг
50
SHARETWEET

\"\"

Олон арван жил хаан ордны туурь гэж эрдэмтэн судлаачдын итгэж явсан Хархорины хамгийн том туурь үнэн хэрэгтээ Буддын сүм байсныг Герман, Монголын хамтарсан экспедиц хөдөлбөргүй нотолжээ. Эрдэнэзуу орчмоос олдсон гэрэлт хөшөөний  монгол болон хятад хэлээр бичсэн бичээсийг ч тайлан уншжээ. Тэнд \”Чингис хааны 15-р онд Хархорум хотыг үндэслэн байгууллаа. Энэ хотын дотор Өгөөдэй хаан Их сүмийн суурийг тавьж, Мөнх хааны үед Цогт их асрыг цогцлоов. Энэ асар сүм нь таван давхар, 300 тохой өндөр сүрлэг сайхнаар сүндэрлэжээ. Суваргыг шижир алтаар бүрсэн нь нүд гялбуулж, сэтгэл бадраам…” гэхчлэн өгүүлжээ. 300 тохой гэдэг нь 100-аад метр өндөр гэсэн үг. Хээр талдаа эсгий гэртээ амьдарч ирсэн монголчууд баруун, зүүн далайг алдалсан их гүрнийг байгуулсныхаа бахархал дурсгал болгож ийм том сүмийг сүндэрлүүлжээ. 

Эндээс нэг асуулт ургана. Өгөөдэйн хүү Годан хунтайж Цастын их мэргэн Саж бандитатай багш, шавь барилдаж, Эрдэнийн сан Субашидыг сонсож байсан боловч энэ нь нийслэлээс хол Хөх нуурт болсон явдал. Мөнх хаан Мял богдын оюун санааны удам Гарма ламыг Хархорумд залж байсан нь түүнээс хожуу явдал. Гэтэл уг сүмийг Өгөөдэй хааны үед барьж эхэлжээ. Тэр үед Буддын шашин суртахууныг Хархорумд хааны ордонд тийм өндөр төвшинд хүлээн зөвшөөрүүлсэн хүн хэн бэ? Чу мэргэн л гэж сэтгэлд буунам. 
Тэр гэгээн хүний тухай өгүүлэх далим төдий ч байж магад. Хэрэв Цогт их асар Хятан гүрний Буддын сүмтэй ижил хэв маягаар баригдсан нь нотлогдвол Чу мэргэний санаа оноо гэдэг нь гарцаагүй. Гол нь зүгээр нэг сүм биш их гүрний бэлгэ тэмдэг болох Хархорумын хамгийн өндөр, хамгийн сүрлэг байгууламж гэдэгтээ учир нь бий. Эл асуултын хариултыг цаг хугацаанд үлдээгээд Чу мэргэний талаар уншсан, дуулснаасаа уншигч тантай хуваалцъя. 
Елүй Чуцай (1189-1243) хэмээх түүний Елүй овог нь Хятан монголын алтан ургийн овог юм. Тэрээр Хятан гүрнийг үндэслэгч Абужи гэгдэх Амбагай хааны аравдахь үеийн ач ажээ. Хятан гүрний ордонд Буддын хөлгөн судрыг нандин шүтээн болгон залж ирсэн уламжлалтай. Буддын шашны олон дурсгал цогцлоосны дийлэнх нь өнөөдөр хилийн чанадад оршиж буй. Монгол нутаг дахь томоохон үлдэц нь Дорнод аймгийн нутагт байх Хэрлэн Барсын суварга юм.
Харь газар Хятан гүрнийг цогцлоож,
Гадаадын дайсанд хэзээд эрэлхэг явсан
гэж Нацагдорж абугай \”Түүхийн шүлэг”-тээ бахдан өгүүлсэн нь учиртай. Дорно зүгт Шар тэнгист тулж, өрнө зүгт Уйгур, Тангудыг эрхшээсэн энэ их улс хоёр зуун жил оршин тогтсон юм. Хожим Зүрчидэд эзлэгдэх үед Елүй Даш ноён хэсэг цэрэг иргэнээ аван баруун тийш нүүж, Дундад Азийн өргөн нутгийг эзэлж, Хар Хятан улсыг байгуулсан нь Чингисийн үе хүртэл нэгэн зууныг элээжээ. Түрэг угсаатанд дарагдаж, Эргүнэ Хунд хоргодон, хожим ч хэдэн зууны турш гурван голын бэлчирээс хальж үзээгүй язгуур монголчуудын хувьд угсаа нэгт Хятанчуудын дорно, өрнөдөд улс гүрнээ байгуулж, эрэлхэг явсан ойрхи түүх омог зоригийг нь хөвчилж, дэлхийн энгээр харах харааг Чингис хаанд хурцалж өгсөн бизээ. Тэр түүхийг ухуулж сэнхрүүлсэн хүний нэг Чу мэргэн байж таараа. 
Тийм атал Зүрчидийн Чу мэргэн гэгдэж явсан нь учиртай. Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байж. Алтан улсын нийслэлийг эзлэх үед амь гуйн өвдөг сөгдөх сайд, түшмэдийн дунд гуниглангуй боловч цэх зогсох идэр эрийг Чингис хааны зөнч мэлмий тэр даруй анзаарчээ. Овог угсааг нь асуугаад хятан монгол гэдгийг нь мэдсэн Чингис хаан \”Өвөг дээдсийн чинь өшөөг энэ өдөр би авч өгч байхад баярлахын оронд юунд гуниглана вэ?” гэж асуухад залуу эр \”Хэдий би хятан угсаатан боловч миний өвөг, миний эцэг болоод би өөрөө Алтан төрд зүтгэж явсан. Зүтгэсэн төрөө унахыг хараад түшмэл хүн яахин баярлах вэ?” гэжээ. Үнэнч шударга занг үнэлдэг Чингис хаанд энэ хариулт таалагдахаас аргагүй. Гэвч шударга байлаа гээд ухаан мөхөс, эрдэм дорой бол юун тус. Харин тэр шударга зангийн цаана нэгэн биеийн жаргал, зовлоос хэтийдэж, үхэх төрөхийн айдсаас ангижирсан мэргэн аршийн гэгээрэл байгааг анзаарчээ. Идэрхэн насандаа тийм гүн ухааралд хүрсэн нь их хааныг бишрүүлсэн тул отгон хүүтэйгээ үе тэнгийн залууг \”Урт сахалт Чу мэргэн” хэмээн ёгтлон авгайлж, өрлөг сайдаа болгожээ. \”Урт сахалтын үгийг хэн хүн хөнгөн үзэж болохгүй, анхааран сонсож бай” гэж лүндэн буулгасан байна. 
Урт сахал нь төрийн ихсийн сүрийг үзүүлэх гээгүй, даяанч номын ёсных нь бэлгэдэл байв. Тэрбээр бага насандаа өнчирсөн ч эртний их сурвалж язгуураа санан, таван ухааны эрдэм номд шамдаж, тэр үеийн шалгалт шүүлгийг давж түшмэл болсон аж. Мөн Буддын хийдэд гурван жилийн нямба дияаныг үйлдэж, билгийн мэлмий нээсэн нэгэн байжээ. Тийм учраас л Чингис хаан хэн болохыг нь даруй таньжээ. Аминд хүрэх шахсан дайсны мэргэн харваачийг тэргүүн жанжнаа болгосон шиг, долоон үеийн өш зангидсан Татарын өнчин хүүг хуурай дүүгээ болгон өсгөж, улсын их заргач болгосон шигээ л. Өөрөө түүнийг эзэмшсэн, буюу амталсан хүн л өрөөл бусдын зүрхэнд буй нандин чанарыг олж хардаг биз ээ. 
Тэр цагаас Чу мэргэн их хааны дэргэд сүүдэр мэт дагаж, шадар зөвлөх нь болж явжээ. Тухайн үед монголчууд Сартуулыг эзэлж, Тангудыг мөхөөсөн он жилүүд байлаа. Ганц жишээг дурдахад 1226 оны өвөл Монголын цэрэг Тангудын Түрэмгий балгасыг эзлэх үеэр олон ноёд, жанжид алт мөнгө эд бараа олзолж байхад Чу мэргэн хэдэн хайрцаг бичиг судар, хоёр ачаа ургамлын үндэс л цуглуулж авчээ. Хавар болж дулаарах үеэр алт, мөнгө олзолсон жанждын цэргийн хуаранд хижиг өвчин дэлгэрэхэд мөнөөх үндсээр цэргүүдийг эмчилж хэдэн мянган хүний амийг аварчээ. Хожмоо дайны хөл дунд цуглуулж явсан ном судраараа тэр Хархорумд Монгол улсын судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан юм. 
\”Төрийг төвхнүүлж, түмнийг хамгаалах аргыг Чу мэргэнтэй зөвлөж яв” гэсэн Чингис хааны гэрээс ёсоор Өгөөдэй хаан түүнийг тэргүүн сайдаар томилжээ. \”Морин дэл дээр байгуулсан улсыг морин дэл дээрээс удирдаж болохгүй” гэж Чу мэргэн хэлж, Евразийн дийлэнхийг агтын хурд, илдний хурцаар эзэлж дажны хөлд нэрвэгдсэн тэр их газрыг нарийн хууль дүрэм, засаг захиргаа, алба татварын уян хатан тогтолцоо, өртөө холбоо зэрэг бүхий л хэлбэрээр нэгдмэл гүрэн болгож зангидсан билээ. Эзэнт гүрний уран барилгач нь байжээ, тэр. \”Их төрд мэргэн бодлогыг өргөж, дүрэм тогтоолыг байгуулан, шалгалт журмыг явуулах, гэгээн мэргэдийг шилэх, төв голчийг эрэх, хойрго залхууг дарах, эрүү шүүлтийг цөөлөх, гааль гувчуурыг хөнгөлөх, чин зоригтныг хөхиүлэх, илүү тушаалтныг хасах, авлигач түшмэдийг огцруулах амуй. Хэрэв ийм болбол амьдрал тайван, сэтгэл тэнүүн байх нь алга урвуулах мэт хялбар” гэж Баруунш зорчсон тэмдэглэлдээ Чу мэргэн бичжээ. 
Гэвч гэгээн мэргэдийн таалал бэртэгчидийн хүсэл шуналтай гал, ус мэт харшилдаж таараа. Өгөөдэй хааныг учир битүүлэг хальснаас хойш тэрбээр гуравхан жил насалжээ. Угийн чин шударга сайд төрийн эрхийг ёс бусаар авсан Турхан хатанд ад үзэгдэж, түүний шадар хор найруулагч Абдурхманы гавъяаг судар бичигт бич гэсэн зарлигийг дагаагүйнхээ төлөө гараа огтлуулах шахжээ. Эндээс нэг зүйл анзаарагдана. Монгол төрийн жинхэнэ Нууц товчоог Чу мэргэн хөтөлж байсан мэт. Бидний мэдэх Нууц товчоо бол билиг цэцийн гайхамшиг боловч түүхэн тэмдэглэл талаасаа оочин цоочин, төгс бус. Төрийн албан ёсны шастир биш нь илэрхий. Чу мэргэн шиг Хятан гүрний сурвалжит язгууртан, Алтан улсын түшмэд, таванд хэлэнд нэвтэрхий, гурван богдын сургаалд боловсорсон, Чингис хааны дэргэд есөн жил, Өгөөдэй хааны дэргэд арван дөрвөн жил шадарласан эрдэмт хүмүүн жинхэнэ төрийн шастирыг туурвисан буйза. Гагцхүү тэр Нууц товчоо нууц хэвээрээ үлджээ. \”Товчоо” гэж судар номоо монголчууд нэрлэх болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Энэ бол \”сутра” гэдэг самгарьд үгийн шууд үгчилсэн орчуулга. Тэгэхлээр \”сутра” гэж юу болохын утгыг ухсан хүн л тэр нэрийг оноож таарна. Жинхэнэ Нууц товчоог дагаж, сэцэн билигтнүүд аман уламжлал болоод бичгээр олон товчоог туурвисан буйза. Мин улсын цэргүүд Хархорумыг газрын хөрстэй тэгшилж, Цогт их асар сүмийг нурааж сүйтгэх үед Монгол түмний оюуны их өв ч үрэгдсэн нь гарцаагүй.
Чу мэргэний хятад хэлээр зохиосон олон шүлэг, \”Баруунш зорчсон тэмдэглэл” зэрэг нь л хятад сурвалжид үлджээ. Уг тэмдэглэлийн доод дэвтэрт Бумбын шавьтай хийсэн Чу мэргэний нэгэн ярилцлага бий. Тэнд \”Гурван богдын (Будда, Лаоз, Күнз) сургаал аль аль нь ертөнцөд тустай. Гэхдээ Бурханы сүмийг Бумбын шавь нар эзлэхийг санаархвал би яахин баясах” гэж өгүүлжээ. Уг ярилцлагад Чу мэргэн өөрийгөө Увш гэж нэрийдсэн байна. Увш бол Буддын ёсны таван сахилтны нэр. 
Хүн төрөлхтөнд тустай суртал ёс бүхэнд найртай хандаж, гэгээн багш бүхнийг хүндэтгэж үзнэ. Гэхдээ билгийн чанадад хүрэх Ном ёсыг ямагт сахин хамгаална гэсэн санааг энд хэлжээ. Хэдий хувь хүний итгэл үнэмшлийн илэрхийлэл төдий боловч Чу мэргэний эл үзэл санаа Монголын их хаадын үед төрийн алтан хайрцгийн бодлого болж явсныг түүх гэрчилнэ. Цогт их асар ч түүний бэлгэ тэмдэг байх. Гэхдээ энэ нь Буддын сургаал номыг мухар сүжгээр шүтсэн хүний үг биш. Утгыг таньж, үнэнийг бясалгасан хүний үг. Будда бол хүн бүхний дотоод сүнслэг ухамсрын бэлгэ чанар, Дарма буюу Ном бол мөнх тэнгэр мэт оршихуйн чанад зүй тогтол гэж ойлгосон хүний үг. Тиймдээ ч Буддын сүмийг их гүрний зүрхэн тольтод цогцлоох нь орчлон ертөнцийг шүтэн барилдлагаар нь ухаарч, элбэрэл журмыг эрхэмлэнэ гэсэн тунхаг. Хэрвээ Чу мэргэн шиг мэргэд залгамжилж явсан бол Цогт их асар нь зүгээр нэг эргэл мөргөлийн газар биш номын их өргөө, бясалгалын төвхөн байсан байх учиртай. 
Г.Жамсранжав гуайн \”Билгүүн оддын гэгээ” номоос олж уншсан Чу мэргэний шүлгийн хоёр мөр сэтгэлд нэг л дотно.
Нуугдмал эрдэмтнийг дуудах цагт дорнын хотыг орхин одов.
Морины аяар анхилгыг сурвалжлахад зам асуух хэрэггүй.
Чанадын дуудлагыг соргог зүрхэндээ хүлээн аваад, ертөнцийн амар жимэр, ая тухыг орхин үнэний мөрийг нэхэхдээ бусдаас зам асуух шаардлагагүй, анхилмыг тэмтрэх зөгий мэт дотоод зөн совингоороо хөтөч хийн явжээ, тэрбээр. Нас барсных нь дараа эрдэмт мэргэнийг ад үзсэн нүглээ зөвтгөх шалтаг эрж, улсын нийт гааль, албан татварыг хураадаг байсан тул завшсан байх магадлалтай гэсэн ноёдын хатгалгаар Турхан хатны зарлиг гарч шалгасан боловч хэдэн хуур, бишгүүр хөгжим, мянга орчим ном л олдсон гэдэг. Тийм бодь хүмүүн Монгол төрийн сайд байжээ. Бид дээдэс мэргэдээ мартах ёсгүй. Үйлс бүтээлийнх нь үнэн учрыг тайлж ойлгон, үлгэр дуурайл болгож амьдрах учиртай гэж бодсон юм.
ShareTweet

Related Posts

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна
Улс төр

2026-09-10 20:54
Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан
Нийгэм

2026-09-10 14:00
Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна
Нийгэм

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

2026-09-10 13:54
}

Шинэ мэдээ

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

by undesten
2026-09-10 12:00
0

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

by undesten
2026-09-10 11:54
0

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

by undesten
2026-09-10 11:47
0

Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

by undesten
2026-09-10 11:35
0

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

by undesten
2026-09-10 11:28
0

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

by undesten
2026-09-10 11:17
0

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

by undesten
2026-09-09 13:03
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай