Гадаадын иргэн, харьяатын газраас авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн баталлаа.
ГИХГ нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын цаг 08.00 цагт эхэлж, 16.30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна. Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсан цагийн хуваариар үйлчлүүлж байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Ташрамд дуулгахад, ГИХГ-ын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Онлайн туслах” ажиллаж эхэллээ.
Уг “Онлайн туслах” цэс байгууллагын http://mn.immigration.gov.mn/ вэб хуудасны баруун доод буланд байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд холбогдож үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой юм байна.
МОНЦАМЭ