2016 оны 10 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 99 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж, МҮОНРТ-ийн зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 23 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
2. СБД-ийн Их тойруу 100 айлын \”Хүннү” зочид буудлын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч П нь явган зорчигч 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
1. Дархан уул аймгийн Дархан сум 96-р тойчиг 97-р гарам дээр H.Porter маркийн авто машины жолооч Г нь ачааны галт тэрэгтэй мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.
2. Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн тийш 40 км З-р багийн нутаг Жаргалантын ам гэх газрын шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож 46 настай эрэгтэй М –ийн амь нас хохирсон.
3. Мөн аймгийн Булган сумын нутаг Баян булаг баг Улаан хадны даваа гэх газрын шороон замд Уаз-3962 маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 06 настай эмэгтэй Ш-ийг мөргөж амь насыг нь хохироосон.
ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО УУ.
АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ…