Нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН –ын хорооноос дүүргийн ИТХ-ын сонгуульд \”Аз жаргалтай Баянзүрх” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байна. Энэхүү мөрийн хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг шинэ шатанд хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинг бий болгох, амьдралын ая тухтай орчинг бий болгох гэсэн үндсэн таван чиглэлтэй.
Баянгол дүүрэгт Улаанбаатар хотын томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд байдаг ба 20-45 насны ажилгүй байгаа залуучуудыг жижиг дунд бизнес эрхлэх чиглэлээр дэмжих боломжтой гэж нэр дэвшигчид ярьж байна.
Гарааны бизнесийн дэмжлэг, дүүргийн бренд бүтээгдэхүүн, дүүрэгт ээлтэй худалдан авалт, цагийн ажлын орлогын эх үүсвэрийг шийдэх, хүртээмжтэй нийтийн тээврийн асуудал, нийгмийн идэвхитэй ахмадуудын санаачлагыг дэмжин ажиллах зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Аз жаргалтай Баянзүрх дүүргийн төлөө МАН-ын хороо нэг баг болон хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна.
T.Улаан