Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна.
Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна.
WI-FI СҮЛЖЭЭНЭЭС 4G РҮҮ АВТОМАТААР ШИЛЖИХИЙГ ЗОГСОО!
Зарим үед хэт олон хэрэглэгч нэгэн зэрэг сүлжээнд хандах болон өөр бусад шалтгаанаас үүдэн сүлжээний чанар бага зэрэг унах тохиолдол гардаг.
Энэ нь бидэнд төдийлөн анзаарагдахгүй ч ухаалаг гар утас үүнийг маш сайн мэдэрдэг. Тиймээс таныг Wi-Fi сүлжээнд холбогдсон байх үед сүлжээ унамагц гар утасны дата руу автоматаар шилжүүлж, интернэт орчноос тань тасалдуулалгүй, хурдыг нь унагаалгүй хийж буй зүйлийг тань үргэлжлүүлэх авто тохиргоог хийсэн байдаг.
Гэвч энэ нь таныг дата багцгүй үедээ задгай хэрэглээ хийх эрсдэлд оруулдаг учраас үүнийг та өөрийн хүсэлтээр буюу гар аргаар хийхээр тохируулах нь зүйтэй юм.
Задгай дата хэрэглээ нь ихэнх операторуудад 1kbps нь 0.09₮ байдаг бөгөөд та 100MB дата ашиглахад 9000 гаран төгрөг төлөх болно. Иймээс та энэхүү тохиргоог хийж задгай хэрэглээнээс сэргийлэх боломжтой юм.
IOS: Settings – Cellular – Wi-fi assist – Off болгоно.
Android: Settings – Wi-fi settings – Advanced settings – Switch to mobile data – Off болгоно.