Биотехнологийн Moderna компани нь 2010 он байгуулагдсан. 2014 онд нэгэн төрлийн ховор удамшлын эмгэгийг эмчлэх зорилгоор 100 сая долларын гэрээ хийсэн боловч 2017 онд амьтдад хийсэн туршилт дээр үндэслэн хүнд хэрэглэхэд тохиромжгүй хэмээн гэрээг хөрөнгө оруулагч тал цуцалж байжээ. Мөн тэд биотехнологийн бусад компаниудтай адил тэр бүр өөрсдийн судалгааны талаар өгүүлэл шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлдэггүй байна. Модерна нь байгуулагдсан цагаасаа хойш 1.5 тэрбум, 2019 онд 514 сая долларын алдагдал хүлээсэн. Харин 2020 онд өөрийн улсын Засгийн газартайгаа 100 сая тун ковидын эсрэг вакцины 1.5 тэрбум долларын гэрээг хийж, нэмж 400 сая тун захиалга авчээ. Мөн Европын Холбоотой 80 сая тунгийн гэрээг хийгээд байна.
Компанийн нэрний сүүлийн гурван үсэг rna гэдэг нь рибонуклейн хүчил (рнх) гэсний товчлол. Модерна компанийн гаргасан ковидын эсрэг вакцин нь хүний биеийн амин хүчлүүдийг зөөдөг, генийг өөрчилдөг рнх дээр суурилжээ. РНХ дээр суурилсан вакцин нь 8-10 жилийн судалгааны дараа бэлэн болдог байна. Тэгэхээр Модерна үнэхээр шинэ технологи нэвтрүүлсэн бол яагаад 2019 онд хүртэл алдагдалтай ажиллаж байв? Зөвхөн амьтнаас хүнд халдварладаг коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авах технологи дээр ажиллаж байсан уу? Тийм бол яагаад энэ талаарх судалгааны ажлаа хэвлүүлэлгүй байсаар байгаа вэ? Энэ хугацаанд хийж гаргасан ганцхан бүтээгдэхүүн нь ковидын эсрэг вакцин? Яагаад бүхэл бүтэн 10 жил ямар ч бүтээгдэхүүн гаргаагүй хэрнээ 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр дэлхий нийтэд тахал хэмээн яригдаж эхэлсэн өвчний эсрэг вакциныг хамгийн өндөртэй дүнтэйгээр, хамгийн богино хугацаанд гаргаж, мөн Засгийн газар нь вакциныг баталгаажуулав?
Өөрөөр хэлбэл илрээд буй коронавирус болон бусад 6 төрлийн коронавирус нь рнх хуулбарладаг вирус бөгөөд Модерна нь яаж синтетик аргаар рнх-д нөлөөлж эмчлэх аргыг олсон бэ? 3 жилийн турш удамшлын өвчнийг эмчлэх гэсэн амьтан дээр хийсэн туршилт нь 2017 онд амжилтгүй болж байсан шүү дээ? Гэтэл яаж шууд хүн дээр хийсэн богино хугацааны туршилт нь амжилттай болов? Эсвэл амжилттай болсон үгүй нь тодорхойгүй хэвээр байна уу…