Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15,718 боллоо.
Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 9,516 болсон бол нас барсан хүний тоо 25 болоод байна.