УИХ-ын үдээс хойших “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” мэдээлэл сонсож байна. Мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан хийсэн бөгөөд гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хувийн хэвшлийнхэнд маш хүнд байна. 28 хоног бүх үйл ажиллагаа нь зогслоо. Гэтэл татвар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаагаад байна гэсэн сураг байна. Дансанд байгаа мөнгийг нь шууд татаж байна гэнэ. Үүнийг шалгаж өгөөч. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүсийг ажлаа хөөцөлдөөд явах боломжийг нь хангамаар байна. Экспортын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоёр дахь тунг яаралтай хийж өгөөч.
Шадар сайд С.Амарсайхан: Аж ахуйн нэгжүүдийг татвар хураамжийн дарамт шахалт үзүүлж болохгүй. Замын-Үүд, Нарийнсухайт, Гашуунсухайтын хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Урд хөршөөс зохицуулсан зарим зохицуулалтыг хийхээр ажил байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдээс 100 орчим машин орж гарч байгаа. тавдугаар сарын 1-ээс хил түр хаах мэдээлэл байгаа. Хилийн бүсийн иргэдийг вакцинжуулах ажлыг эрчимтэй хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Дархлаажуулалтын асуудалд сайд нар чиглэл чиглэлээр санаачилгатай ажилламаар байна. Дижитал паспортын талаар ямар ажил хийж байна. Аялал жуулчлал үйлчилгээний салбаруудаа дэмжиж ямар ажил хийх вэ.
Шадар сайд С.Амарсайхан: Вакцинд хамрагдсан иргэдээ цахим бүртгэлд бүртгэх систем ажиллаж байгаа. Үүнийг хэвлэж аваад явах, зорчих газраа ашиглах боломжтой. Засгийн газар тавдугаар сарын 10-аас агаарын хилийг үе шаттай нээнэ. Долдугаар сараас эхлэн жуулчдыг үе шаттай зорчуулах яриа хэлэлцээр хийж байна.