Японы Засгийн газар өчигдөр (2021.05.19) хуралдаж, цар тахлын байдлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар дахин долоон улсад хориг тавих асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
Тодруулбал, энэ сарын 21-нээс эхлэн Монгол, Таиланд, Камбож, Зүүн Тимор, Шри Ланк, Сейшелийн арлууд, Сент-Люсид сүүлийн 14 хоногт зорчсон болон тус улсаас ирэх хүмүүсийг Японд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Манай улсаас ирэх сар Японд хоёр нислэг хийхээр төлөвлөж байгаа билээ.