Эрчим хүч хэмнэлтийн хуулинд заасны дагуу эрчим хүч хэмнэлтийн менежер нь Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтан байх бөгөөд эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх юм.
ШУТИС нь эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний үндсэн дээр зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр сургалт явуулах шаардлага хангасан сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, ХБНГУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, ШУТИС-ийн ректор П.Очирбат, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \”Эрчим хүчний үр ашиг” төслийн удирдагч Бёорн Валштедь болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний сургууль, Барилга архитектурын сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцож байна.