Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу /2016.11.04/-ны өдөр Монгол-Оюу сургууль дээр солонгос хэлний смарт анги нээлтээ хийлээ. Мөн тус сургууль нь өөрийн нөөц бололцоогоо ашиглан 40 гаруй сая төгрөгийн өртөгтэйгөөр гадна талбайдаа спорт заалтай болсон байна. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд Од цогцолбор сургууль дээр ухаалаг анги нээгдэх ажээ. Энэ өдрийн арга хэмжээнд Солонгос улсаас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд У.Сунг оролцсон юм.