Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс халдваргүй бүс болжээ. Тодруулбал, Цагаан хаданд зургадугаар сарын 29-ээс өнөөдрийг хүртэл “Ковид-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан тохиолдлоос хойш 28 хоног өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ гэж заасны дагуу Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүс халдваргүй, “Ногоон бүс” боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.