Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.
Өөрийгөө тань
Та өөрөөсөө ямар нэгэн сайхан зүйлийг’ олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр “ухах” хэрэггүй.
Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоолны хүнс цуглуулна… өө за, за бүтэхгүй нь. Ёстой ингэж амьдарснаас… Танд ийм бодол ойр ойрхон төрдөг үү? Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна, бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Хэрвээ эмэгтэй, эрэгтэй та угаасаа л ёрдын ааштай нэгэн биш бол бухимдал тань тайлагдана шүү, итгээрэй.
Хэрүүл зодоонд бүү оролц
Олон нийтийн газар, гудамж талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хараал хэрүүл. Заримдаа зодоон ч өрнөнө. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв буруугийн шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.
Цаганд харамч бай
Тэнд ч очиж хүн муулаад энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтэнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.
Инээмсэглэж яв
Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүмүүс. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд, та хариу эелдэг байвал бүх хүн тийм байна, эсрэгээр бол хар энергиэс салахгүй.