Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, 16 хороо, ТВ-9 телевизтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 27-ны өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд танин мэдэхүйн \”АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Танин мэдэхүйн \”АХА” нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 ахмад настан хамрагдлаа. Тэмцээнд нэгдүгээр байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цогт-Очир, хоёрдугаар байр 9-р хорооны ахмад настан Ш.Батдэлгэр, гуравдугаар байр 9-р хорооны ахмад настан Д.Сүхбаатар, тусгай байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цэгмид, 2 дугаар хорооны иргэн Д.Туваанжав нар тус тус эзэллээ. Шагналыг ЧД-ийн ахмадын хорооны дарга А.Зул , 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан, 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, 16 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Цэрэндулам нар гардууллаа.