Маргааш буюу энэ сарын 24-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ.
Даргын суудалд горилж буй хүмүүсийн тухай яриа улс төрийн хүрээнээс мэр сэр сонсогдож буй. Түүн дотор АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох саналыг ОХУ-ын талд хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.
Түүнчлэн энэ асуудлаар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд И.К.Азизов, Монголын талаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргад тохирох хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэж хэлж байсан юм.