“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна.
Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.