Бүгд Найрамдах Солонгос улсын Соёлын сайд Ким Чоныг
өнөөдөр авлигын хэргээр баривчиллаа. Түүнийг Самсунг компаниас 1.3 сая
ам.долларын авлига авахыг шаардсан хэмээн буруутгаж баривчилсан байна.
Баривчлах тушаалыг Сөүл хотын шүүгч гаргажээ.
Ким Чон нь 2018 он Пёнчаний өвлийн олимпийн наадмын
бэлтгэл ажилд зарцуулах төсвийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан, төрийн нууцтай
холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан хэрэгт буруутгагдсан байна. Төрийн нууцтай холбоотой маргаан дэгдэх үед Ким Чон
Соёлын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байжээ.
Үндэстэн агентлаг