Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увсаймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум \”Цагаан зуд”-ын,
Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12аймгийн 38 сум \”Цагаанаар зудархуу” байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.