Хэрэв хоёр дахь удаагаа ковидын халдвар авсан тохиолдолд зарим өрхийн эрүүл мэндийн төв багцын эм олгохгүй талаар иргэд мэдээлжээ.
Харин үүнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“ЭМДЕГ-аас хоёр дахь удаагаа өвдсөн хүмүүст багц олгохгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Ямар өрхийн эмнэлэг ингэж хэлж байгаа талаарх мэдээллийг 1800-1363 дугаар руу мэдэгдэнэ үү гэж ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэн өөрийн цахим хуудсанд бичлээ. Ковидын халдвар авч гэрээр хянагдаж буй хүнд өрхийн эмнэлэг эмийн багц өгч буй тушаал шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа” хэмээх тайлбарыг хүргэлээ.
Мөн энэ талаар ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэнөөрийн сошиал хуудаст “Өрхүүд ковидоор өвдсөн хүндээ багц өгөөгүй мөртөө өгсөн мэтээр ЭМДаатгалаас мөнгө нэхэмжлэхгүй байх гэж найдаж байна” хэмээн бичжээ.