Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 29. Сумъяа гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр.
Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
Үндэстэн агентлаг