АН-ын зургадугаар их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон 1210 төлөөлөгч оролцож, намын дүрмээ шинэчлэн батлах юм.
Их хуралтай холбогдуулан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлаа хэлэлцсэн. Намын дүрмийн шинэчлэлд тусгасан гол асуудлын нэг нь намын анхан, дунд дээд шатны дарга нарын сонгуулийг товлон зарлаж, намын удирдлагуудыг сонгохдоо намын бүх шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын дүрэмд өөрчлөлт оруулах аж. Мөн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Энэ хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэж, батлах болов уу гэсэн таамаглал байна.