Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагддаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс гурван өдрийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 40 иргэн Үндэсний хувцас дээл, малгай, толгойн гоёл, бээлий, гутал, хатгамал, үсний боолт, даруулга, эсгий урлал, модон эдлэл, дэгээ зүүгээр нэхсэн бүтээл, цүнх, ажлын хувцас шүрэн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнээр оролцож нийт 1.759.800 төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэнд оролцсон иргэдийн Борлуулалтын байранд үргэлжлүүлэн худалдаа хийх хүсэлтийн дагуу цаашид тогтмол ажиллуулж байхаар шийдвэрлэлээ.
Нийгмийн хөгжлийн хэлтэс