Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна.
Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын вакциныг ХӨСҮТ хийж байгаа юм байна. Түүнчлэн нийслэлийн 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хийж байгаа аж. Мөн нөхцөл байдлаас үүдэн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
Томуугийн вирус нь халуун хэмд устдаг тул аль болох ойр ойрхон халуун хоол цай хэрэглэхийг санал болгож байна. Хэрвээ өвчилсөн тохиолдолд аль болох гадагш гарахгүй гэртээ байж, бүрэн эдгэртэл ажил, сургуулийн насны хүүхдүүд хичээлдээ явахгүй байхыг эмч нар зөвлөж байна. Түүнчлэн өрөөнийхөө агаарыг байнга сольж байхыг анхааруулж байгаа аж. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн эрүүл мэнд болон гарын ариун цэвэрт анхаарал тавих нь чухал юм.