ОХУ дахь америк хөл бөмбөгийн “Драконы” багийн Монгол тоглогч А.Лигдэнтэй хийсэн жижиг ярилцлагыг монгол хэлнээ орчуулан хүргэж.
-Энэ багийн тухай хаанаас мэдсэн бэ? Яагаад “Драконы” багийг сонгов?
-Анх Орос ирэхэд энд америк хөл бөмбөг тоглодог гэж бодоогүй. Харин инстаграмд тус багт шинээр тоглогчид авахаар бүргэж байна гэсэн зар хараад их гайхсан. Надад тус багийн лого болон нэр нь их таалагдсан учраас оролдоод үзье гэж бодсон.
-Монголд хөл бөмбөг хэр дэлгэрсэн бэ?
-Оростой харьцуулахад Монголд хөд бөмбөг тийм ч сайн хөгжөөгүй. Гэхдээ энэ багийн тоглоомын жинхэнэ үнэнч фэнүүд байдаг. Тэд байнга тоглолт үзэж, зарим нь бүр өөр улсад тоглож байсан.
-Харин чи өөрөө хэзээнээс эхэлж хөл бөмбөг үздэг болов? Аль багийг дэмждэг вэ?
-2019 оноос үзэж эхэлсэн. “Патриотууд” багийг /Москвагийх биш/ дэмждэг.
-Монголд тус спортын төрлөөр тэмцээн зохион байгуулагддаг уу?
-Монголд америк хөл бөмбөг дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд флаг хөл бөмбөгийн төрлөөр тэмцэн зохиогдож ирсэн. Хамгийн сүүлийн тэмцээнд л гэхэд эмэгтэй, эрэгтэй 5 баг оролцсон. Өнгөрсөн жилээс тэкл хөл бөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөр эхэлсэн. Гэхдээ одоогоор зөвхөн хоёрхон баг байгаа боловч цаашдаа энэ тоо нэмэгдэнэ гэж итгэж байна.
-“Оружейники” багийн эсрэг анхны тоглолтоо хийсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ бол миний амьдралд тохиолдсон онцгой үйл явдал болсон. Америк хөл бөмбөгөөр жинхэнэ мэргэжлийн тэмцээнд оролцох юмсан гэж байнга мөрөөддөг байсан. Талбай дээр гаргаж, хөл бөмбөг мэдддэг, тоглож чаддаг хүмүүстэй тоглох боломж олгосон клубдээ талархаж байна.
Хамгийн дурсамжтай мөч үү? Мэдээж миний анхны бөмбөг булааж авсан мөч. Бусад тоглогч нартай адил би үүнийг хийхийг мөрөөдөж байсан.
-Амжилт хүсье.