Ардчилсан нам VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон. Намын хуучин дүрмээр ҮЗХ-ны олонхийн саналаар намын даргаа сонгож, их хурлаар батламжилдаг байлаа. Тэгвэл шинээр батлагдсан дүрмийн дагуу нэр дэвшигчдийг бүртгэж, их хурлаар сонгодог болсон юм.
Энэ дагуу 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл явагдана. Одоогоор Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарын хүмүүс АН-ын даргад өрсөлдөхөөр нэрээ өргөн мэдүүлээд байна. Мөн эдгээр нэр дэвшигчид орон нутгаар явж өөрийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гишүүд, дэмжигчиддээ танилцах юм. Үүнд зарцуулах хөрөнгө буюу 2.5 тэрбум төгрөгийн зардлыг нэр дэвшигчид өөрсдөө гаргах юм байна.
АН-ын шинэ дарга 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тодорно. Энэ өдрийг хүртэл нэр дэвшигчид сурталчилгаагаа хийнэ гэсэн үг. Намын даргыг сонгох сонгуульд зөвхөн саналын эрхтэй гишүүд л оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл татвараа төлсөн АН-ын гишүүн бүр намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой аж.
Үндэстэн агентлаг