Унгар улсын нийслэл Будапешт хотын \”Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.
Тэмцээнээс эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг өнөөдөр БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр хүлээн авч, баяр хүргэлээ. Тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль авч медалиа хос болгожээ. Д.Отгонцэцэг Дархан-Уул аймагт төрж өссөн, 26 настай залуу тамирчин юм. ДАШТ-д амжилттай оролцсон түүнд БСШУСЯ, МЧБХ хүндэтгэл үзүүлэн хүлээн авч цаашид илүү амжилт үзүүлэх ерөөөл өргөлөө.