Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн крем, жимсний чанамал, шоколодан чимэглэлтэй бол 48 цагаас илүүгүй хадгалах хугацаатай байна./;
Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд:
1. Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоодын хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах;
2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Засгийн газрын 2011 оны 305 дугаар тогтоолоор батлагдсан \”Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг мөрдөж ажиллах;
3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь \”Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангиллаар зөвшөөрөгдсөн эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах;
4. Хүнсний нэмэлт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь \”Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартын шаардлагыг хангаж буй эсэх, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
5. Бялууны амтлаг кремийг -180С-с багагүй температурт хадгалж, үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө шошгон дээр заасан горимын дагуу гэсгээх, үндсэн болон туслах түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын хугацаанд хяналт тавьж бүртгэх, температурын горим, хадгалах нөхцөлийг чанд мөрдөх, сав баглааг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүнд бохирдол үүсгэхээргүй нөхцөлд хадгалах;
6. Хүнсний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх, үйлдвэрлэлд чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан гарал үүсэл тодорхой түүхий эд, материал, бүтээгдэхүүн хэрэглэх;
7. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын нормын дагуу үйлдвэрлэл явуулах, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;
8. Бэлэн бүтээгдэхүүний шошгоор хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлэх, \”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хаяг шошгонд мэдээллийг бүрэн тусгах;
9. Бялуу болон бусад түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс