\”Романтик шинэ жилийн жор\”-Чимх санаачлага, хэдэн \”халбага\” сэтгэл байхад та жилийн хамгийн гайхалтай өдрүүдийг улам бүр чихэрлэг болгож чадна. Мөнгөний тухай дээр дурдаагүй байгаа биз? Хайрыг амсаж, түгээхэд түрийвч зузаан байх шаардлагагүй бололтой. Учир нь бидний санал болгож байгаа эдгээр санаанууд таниас жаахан л мөнгө шаардана.
1. Хотын чимэглэлийг ажиглаж зугаалах – Их дэлгүүрүүд, талбай, хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэн тэр чигтээ үзэсгэлэнтэй, сэтгэл сэргээмээр гэрлэн чимэглэлээр гоёдог үе. Үнэгүй гэрлийн үзүүлбэр үзэх боломж энэ өдрүүдэд л олддог. Хотын хамгийн том, бас хамгийн сүрлэг гацуурыг хамтдаа шалгаруулаад, түүний өмнө хоёулаа зогсож байгаад хүслээ шивнэвэл ямар вэ? Машинаас машины хооронд үргэлжилдэг амьдралын хэв маягаа нэг өдөр эвдэж, замын түгжрэлийн хажуугаар ажрах ч үгүй алхангаа хотынхоо баярын уур амьсгалыг мэдэрцгээе.
2. Цасан дундаас навч олох – Түр зуур азнаад, өөрсдийнхөө зугаалах дуртай модот гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээс цасан дунд амь тэмцэн үлдсэн намрын үзэсгэлэнт шаргал навчийг хайгаарай. Одоо хаанаас навч олдох вэ гэж бодож байж магадгүй. Тэгвэл хамгийн ойр байгаа модныхоо ёроол руу хараад цасны цаанаас цухуйж байгаа улбар өнгийг хар даа?
3. Тэшүүрээр гулгах – \”Хальтираад байна аа!\” Ингэж хэлээд л шинэхэн танилцсан залуугийнхаа гараас \”зуураад авах\” сайхан орчин бол тэшүүрийн талбай. Бид мэднэ ээ. Үнэндээ та бол тэшүүрийн мэргэжилтэн. Гэхдээ тийм сайхан залууг \”санамсаргүй\”-гээр хөтлөхийн төлөө гэмгүй худал хэлэхэд юу нь буруу байх вэ?
4. Хамтдаа Шинэ жилийн шоппинг хийх – \”Болзох цагаа ээж, аавын найзууд, дүү нарт бэлэг сонгоход зарцуулах юм гэж үү?\” Ингэж бодогдож байгаа бол хамтдаа шоппинг хийх таны бодож байгаа шиг уйтгартай зүйл биш гэдгийг сануулъя. Ялангуяа шинэ жилийн бэлэг хайна гэдэг супермаркетаас хүнс цуглуулахтай огт адилгүй. Plus: Та хайртынхаа юу сонирхдгийг ч бас далимаар нь мэдээд авах боломжтой. Хамтдаа дэлгүүр рүү ороход, түүнийг ямар төрлийн бараа руу хамгийн түрүүнд очиж байгааг нь ажиглаарай. Мөн түүнийг гэнэдүүлж байгаад, сүүлийн үед юу авахыг хүсч байгааг нь хэлүүлээд аваарай. Тэгвэл та хайртдаа өгөх бэлгэнд санаа зовохгүй болно.
5. Хамтдаа баярын бялуу хий – Та түүнд жорны номноос суралцсан шинэ арга барилаа гайхуулж, хир сайн эзэгтэй байж чадахаа харуулаад авна. Гал тогоо гэдэг үгийг \”идэх юм байдаг газар\” л гэж ойлгохоос, \”хоол хийдэг өрөө\” гэж мэддэггүй шахуу эрчүүдэд цуг бялуу хийхийг санал болгох нь жаахан хүүхдэд шинэ тоглоом өгч байгаатай л адилхан. Тэдэнд танд гурил, дрожж дөхүүлж өгөнгөө, хормогчтой үедээ ч ямар өхөөрдөм харагддагийг чинь харах нь таалагдана.
6. \”Цөмөөхэй\” – Эрэгтэй хүний сэтгэлийг ханхүү болж хувирдаг хүүхэлдэйний тухай балет тийм ч их хөдөлгөхгүй л дээ. Харин таны театрын суудал дээр сууж байхдаа хэрхэн догдолж, уярч байгааг харах нь тэдэнд тэр үдшийг мартагдашгүй болгоно. Урлаг ойлгодог залуучууд тийм ч олон байдаггүй. Гэхдээ таньтай байхад тэдэнд бүх юм сонирхолтой. Дашрамд, \”Цөмөөхэй\” УДБЭТ-т энэ сарын 23-25-ны хооронд тавигдана.
7. Хамтдаа сүлд модоо чим – ‘Энэ чиний тоглоом, харин тэр чинийх\”. Та хоёр нэг нэг тоглоом сонгож аваад, доор нь 2012 оны хамгийн нандин хүслээ бичсэн цаасаа наагаарай. Гацуурын оройд тавьдаг сүлд одыг хэн тавих талаар бяцхан маргаан, тэмцэл өрнүүлэх нь ч та хоёрын харилцааг улам сонирхолтой, дотно болгоно.
8. Цасан охин болж тогло – Гэхдээ хамаагүй илүү романтик, бас секси байдлаар! Хайртыгаа орой ирэхэд нь гэртээ улаан, хос дотуур хувцас, сантагийн малгай өмсөж, үсээ хоёр сүлжээд хүлээж байгаарай. Ажлаа тараад ядрангуй ирсэн нөхөр/найз залуу чинь гэнэхэн төрхтэй, халуухан цасан охиныг хараад шууд хүслийг чинь биелүүлэхэд бэлэн болох болно. Амьсгал түргэстэл догдлуулах бэлэгнээс илүү юм гэж байх уу даа?
Шинэ жилийн уулга алдам үдшийн нууц жор: Бие биенийхээ нүцгэн биеийг гацуурын анивчдаг гэрлээр ороогоод гэрлээ унтраагаад хар даа. Хав харанхуй өрөөнд зөвхөн та хоёрын бие л гэрэлтэх болно. Жаахан дүрсгүйтье гэвэл өөрийнхөө гэрлээр түүнийг ороож, бэхэлсэн ч болно. Дараа нь юу хийхийг мэдэж байгаа гэж найдъя.
emegteichuud.mn