Хүүхэд багачууд төдийгүй томчууд бидний хүсэн хүлээдэг баярын нэг бол Шинэ жилийн баяр билээ. Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, гоёж чимэглэн гэрэлтүүлсэн гацуур мод, оргилуун дарс, алим мандирингүйгээр төлөөлөхийн аргагүй.
Тэр тусмаа урт цагаан сахалтай, уужим сайхан нөмрөгтөй, өндөр сүрлэг биетэй, өргөн том алхаатай, бүдүүн баргил хоолойтой, Монгол үндэсний хувцастай өвлийн өвгөнийг хараад хүүхэд багачууд үнэхээр өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг биз. Харин сүүлийн үед барууны соёлын улбааг дагалдан \”Санта” нартай улаан өмд хантаазтай, улаан малгайтай \”өвлийн өвгөн” нэртэй \”хожгорууд” олон болсон нь яавч Монгол өвлийн өвөөгийн дэргэд \”жул” санагдах юм.
Тэгвэл энэ удаад 180 см өндөртөй, баргил сайхан хоолойтой, \”Жинхэнэ монгол өвлийн өвгөн” айл саахалтаар орж, хүүхэд багачуудад бэлэг сэлт тарааж явна гэнэ.
Хэрэв та жинхэнэ монгол өвлийн өвгөний хоолойг сонсон өргөө гэр, албан байгууллагынхаа шинэ жилийн баярын ара хэмжээнд урихыг хүсвэл 99889016 утсаар түүнтэй холбогдоорой.
Эх сурвалж: Ugluu.mn