Одоогоос 105 жилийн өмнө Манжийн дарлалыг халж Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Харин өчигдөр буюу 12-р сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр 9-р Богдын хойд дүр, 10-р Богдыг албан ёсоор тодруулан өргөмжилж суудалд нь залсан тухай эх сурвалж мэдээллээ.
Өнгөрөгч 11-р сард Монгол улсад Далай лам айлчлал хийх үеэрээ \”10-р Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн мэдэгдэж байсан билээ. Далай багшийн тодруулсан гэх 10-р Богд Дэлхийн буддын шашны ноён 3-н оргилын нэг бөгөөд Далай ламыг бурхны оронд очсоны дараа түүний хойд дүрийг тодруулах эрх, үүрэгтэй болж байгаа юм.