АНУ-ын судлаачид эмэгтэйчүүдийн хувцасны хэмжээ амьдралынх нь туршид ойролцоогоор 31 удаа өөрчлөгддөг болохыг олж тогтоожээ.
Бүсгүйчүүдийн амьдралын тодорхой үеүдэд жингийн хэлбэлзэл илт мэдрэгддэг байна.
Жишээлбэл, гэр бүл зохиосны эхний он жилүүд болон жирэмслэлтийн үеэр илүүдэл жинтэй болдог гэнэ. Харин хайртай залуугаасаа салж хагацах буюу сэтгэлийн хямралтай үед турж эцэх асуудалтай тулгардаг байна. Мэдээж, жингийн хэлбэлзлийг дагаад хувцасны хэмжээ нь өөрчлөгдөнө гэдэг нь тодорхой.
Харин эрчүүд харьцангуй бага буюу \”ердөө\” л 24 удаа хувцасны хэмжээндээ \”өөрчлөлт\” оруулдаг байна. Гэхдээ эмэгтэйчүүдийг бодвол бүх зүйлс эсрэгээр гэнэ. Асуудал тулгарсан болон хямралтай үедээ илүүдэл жинтэй болж, харин аз жаргалтай байхдаа гоолиг болдог онцлогтой гэнэ дээ.