Их Британы эрдэмтэд хар шоколад, вино хүний биед тустай гэжээ. Эдгээр тустай бүтээгдэхүүнийг нэгтгэвээс даарч байгаа үед тань таныг дулаацуулах зүйл болох болно.
Орц: 2 хүнийх
Сүү – 1,5 аяга
Улаан вино – 1 аяга /тухайлбал, Cabernet Sauvignon гэх мэт/
Жижиглэсэн хар шоколад – 1/3 аяга
Зефер
Хийх арга:
– Урт иштэй сав бэлдэнэ
– Сүүгээ хийгээд халаад ирэнгүүт шоколадаа хийж, хайлтал буцалгана
– Бэлэн болсны дараа дарсаа хийгээд сайтар хутгана
– Ингээд таныг биеийг дулаацуулах шидэт шингэн бий боллоо. Ахин халааж ууж болно.
emegteichuud.mn