Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа.
Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг \”Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч болзошгүй авто ослын болон олон төрлийн гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлсэн нийгмийн сайн үйлсийн ажилд хувь нэмрээ оруулав.
Тэдний энэхүү сайн санааны үйлсийг тус Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Л.Мөнхнасан дэмжиж, дөрвөн үйлчлэгчид дулаан хувцас бэлэглэсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.