Богд хаант Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс , Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч , Төгсбуянт зурхайн ёсоор явнаа гэсэн шүү дээ.
Бусдын эрхшээлд Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл Төгс Буянтын зурхай Монголчуудын амьдралтай ойр их дөхүү байдаг. Тиймээс Монголчууд бид Төгс Буянтын зурхайгаа л баримтлах нь зөв.
Тэгэхээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Энэ өдөр л шинэлнэ. Бид хэзээ шинэлэх талаар маргалдаад байх зүйл байхгүй ээ.