УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч(БЭТ) томилсон. Түүний ажиллах хугацаа дуусаж байгаа нь үнэн. БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг зургаан сараар сунгахаар болж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
БЭТ Ж.Ганбатын хувьд сайн ажиллаж байгаа. Үргэлжлүүлэн ажиллах зургаан сарын хугацаанд хийх ёстой чухал нэг ажил бий. Нүүрсээ биржээр тогтмол борлуулахад худалдан авагч талтай хийдэг гэрээ хэлэлцээг сайжруулах тал дээр УУХҮЯ шууд удирдлагаар бус бодлогоор хангадаг.
Тэгэхээр үүнийгээ сайжруулахад санал санаачилга гаргаж, холбогдох яам болон Боомтын сэргэлтийн сайдтай хамтран ажиллах нь таны хийх ёстой гол ажил юм” гэж ярилаа.
онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч(БЭТ) томилсон. Түүний ажиллах хугацаа дуусаж байгаа нь үнэн. БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг зургаан сараар сунгахаар болж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.