Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хуулийн төсөлд туссан гол өөрчлөлт нь
- А вируст гепатит,
- пневмококк,
- хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар боловсруулсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.