Хурдан морины салбар хорооны комиссоос хурдан соёолонгийн уралдааны талаар мэдээлэл хийлээ.
Хурдан морины салбар хороо:Үндсэндээ 205 соёолон бүртгэгдэж, сэрвээгээр 43, шүдээр 20, бусад шалтгаанаар зургаан соёолон хасагдсан. Ингээд нийт 69 соёолон хасагдсан. Бусад шалтгаан гэдэг нь хүүхэд өөрөө уралдааны замд гарахаас татгалзсан гэсэн үг. Мөн гурван хүүхэд мориноос унасан. Унасан хүүхдүүд ямар нэгэн гэмтэл байхгүй байна.
Уг нь монгол уламжлалаар азарга, их насыг шүдэлдэггүй. Үржил их явагдаж байгаа энэ үед хязаалан насны адуу азарганы уралдаанд орж ирэх тохиолдол их байна. Яагаад гэвэл өнгөрсөн жил соёолонгийн уралдаанд шүдлэн настай морь орж ирээд түрүүлсэн. Энэ нь батлагдсан. Шүдний комисс болон бусад зүйлээр тогтоогдсон. Тиймээс бид бүгдийг нь үзэхээр болсон. Соёолон насны сэрвээнийх нь өндөр тэнцэхгүй морь их насны уралдаанд орж ирж байна. Тэгэхээр нас насанд нь уралдуулахаар хяналтаа тавьж байна. Энэ нь батлагдаж байгаа.
Алдаа гаргасан морь бариач морь барихгүй байгаа. Хариуцлага тооцон ажлаас нь халж байгааг албан байгууллага нь мэдэгдсэн. Бид зөрчил гаргасан гэж албан ёсны бичгийг явуулсан. Зөрчлийн дагуу арга хэмжээ авч, наадмын дараа ажлаас нь чөлөөлнө гэж морин тойруулгаас мэдэгдсэн. Тэнд харьяалагддаг хүн. Уг нь олон жил морь барьсан, улсын морь бариач гэсэн цолтой хүн байна лээ. Одоо морь бариач гэсэн цол нь хасагдаж байгаа хэмээлээ.