Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн холбогдох мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариулав. Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн. Үүний 177 тэрбум төгрөг нь орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна.
Энэ талаар тэрээр “Сайжруулсан шахмал түлшний мидлингийг сольж үзье. Нийслэлийн бондоос 177 тэрбум төгрөг шийдэж өгвөл БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүн худалдан авч, шахмал түлш хийж энэ өвөл туршилтаар түлж үзье.
Туршилтаас айхгүй, өөр арга байхгүй. Туршилтыг лабораторид хийнэ” гэж ярив.