Нидерландад автобусанд юм идэх, уух хориотой. Энэ залуу талх идэж байсан учир жолооч явахгүй гэж, тэгээд цагдаа дуудсан байна. Уг нь жолооч сануулга өгсөн, талхаа идэхээ боль гэж, залуу үгүй гэж. Удалгүй залуутай учраа олохын тулд 10 цагдаа ирсэн байyg. Жолооч хэлэхдээ аяллын аюулгуй байдал (талх идэж байсан учир) хөндөгдсөн гэжээ.
Гэтэл манайд төрийн ажил явагдаж байхад кофе уугаад л, шоколат идээд л явж байх нь тэр. Үүндээ гэмшсэн ч зүйлгүй \”ажил сайн хийж байгаа хүүхнүүдийг харлуулах гэж зориудаар хийсэн бичлэг\” гээд л хэнэг ч үгүй тайлбар хийчихэж байх жишээтэй. Больмоор юм. Бас бодмоор юм. Нидерландад энэ хэнэггүй зангаа гаргаж нийтийн тээврийн унаад кофе ууж, шоколатаа идэж байгаад баривчлагдаж онигоонд орох вий дээ.
Үндэстэн агентлаг