Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас автогазын нэр бүхий 5 аж ахуй нэгжид автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн тогтоох талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн билээ.
Тус албан шаардлагын дагуу \”Юнигаз” ХХК автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг 10 төгрөгөөр, \”Шунхлай трейдинг” ХХК 20 төгрөгөөр, \”Гор газ” ХХК 50-150 төгрөгөөр бууруулсан ба картын хэрэглэгч нартаа литр тутамд 100 төгрөгийн хөнгөлт үзүүлж байна.