Ираны нийслэл Тегран хотод өчигдөр хамгийн өндөр барилга шатан нуржээ. Энэхүү ослоос болж 70 гаруй хүн бэртэж гэмтэж 30 гал сөнөөгч амь насаа алджээ. Барилга нь 1962 онд Тегранд баригдсан бөгөөд өнөөг хүртэл хамгийн өндөр барилгад тооцогдож байжээ. Барилгыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан байна. Гал байшингийн дээврээс гарч эхэлсэн бөгөөд огцом нуралт үүсчээ. Одоогоор галын шалтгааныг тодорхойлоогүй байгаа ч эх сурвалжуудын мэдээлснээр Цахилгааны асуудлаас болж гал гарсан байх магадлалтай гэжээ.
Үндэстэн агентлаг