НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот \”Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй \”Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй \”Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан.
Иймд \”Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн \”Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.