Өчигдөр буюу 19-ний пүрэв гарагт МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцаан авахаар эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл цахим хэрэгслээр түгэж, сошл медиачид шүүмжлэлтэй хандаж, шуугицгаасан. М.Энхболдыг \”эргээд коммунизм руугаа хөтөллөө”, \”төрд шахаагаа хийхээр улайрлаа”, \”Эрдэнэт үйлдвэрийг сааж тэрбумтан болсон үе үеийн улстөрчдийнхөө хөрөнгийг дараа нь хураах уу” гэх мэтээр шүүмжилж, УИХ-ын даргын нэр хүндийг унагаж байлаа.
Гэтэл Засгийн газар болон МАН-ын удирдлагаас ийм яриа огт гараагүй гэж дээрх мэдээллийг үгүйсгэв. Ийнхүү бор шувуу нисгэж, галыг М.Энхболд руу дуудсан цаад зорилго нь намын даргаа шахаанд оруулах гэсэн нэгэн улстөрчийн гар хөл болсон сэтгүүлчийн явуулга бололтой. Энэ нь МАН доторх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах их дайны эхлэл гэлтэй.
zindaa.mn