Мяраалаг хүмүүс бүжгийн эвсэлтэй байх нь цөөнгүй байдаг. Гэхдээ балетын бүжигчин хэд байгаа бол? 15 настай Юная Лиззи Хоэулл хэмээх балетын бүжигчин охиныг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс дэмжиж урамшуулж байна. Учир нь илүүдэл жинтэй ч бусдаас ичиж, санаа зовохгүйгээр өөрийнхөө авъяасыг хөгжүүлж байгаа нь олон эмэгтэйчүүдийн бахархлыг төрүүлээд байгаа юм. Залуу бүжигчин \”Би бусдад урам зориг өгч байгаадаа тун баяртай байна. Та бүхэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч бүү шантраарай\” хэмээн хэлсэн байна.
Өөрийн бүжиглэж буй бүжгийн бичлэгээ инстаграм хуудаснаа тавьснаар 45 000 гаруй дагагчтай болж, 155 000 гаруй хүн бичлэгийг үзжээ. Лиззи бага байхаасаа бүжиглэх дуртай байсан бөгөөд 5 настай байхаасаа жазз бүжиг бүжиглэж байсан юм. Бүжиг бол түүний амьдралын хамгийн чухал хэсэг бөгөөд ирээдүйд мэргэжлийн сайн бүжигчин болохыг хүсдэг аж. Одоо түүни бие эрүүл саруулж болсон бөгөөд цаашид идэвхтэй бүжиглэж илүүдэл жингээ хаях төлөвлөгөөтэй байгаа юм.
Г. Сарнай
Эх сурвалж: emegteichuud.mn