Тухайлбал, эерэг тал: Мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юм уу ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч хатуу шаардлага тайвихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг. Сөрөг тал: Гадна талаас нь харахад ганц бие эрчүүдийн бүх юм маш сайн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ч амьдрал нь гандуу гундуу байдаг. Учир нь тэд хайр халамжаар дутагдаж үүнээсээ болж эмх цэгцгүй амьдардаг. Мөнгөө зөв зарцуулж сурсан ч түүнээсээ таашаал авдаггүй. Сэтгэл гутралд амархан автдаг байна. Бэлгийн замбараагүй харьцаанд орох ч тохиолдол бий. Ганц бие эрчүүд өвчлөмтгий, урт насалдаггүй нь судалгаагаар тогтоогдсон байна.
Эх сурвалж: emch.mn