20 настай Энэтхэг
бүсгүй өнгөрсөн онд Хоёр толгой нэг биетэй хүүхэд төрүүлжээ. Хүүхэд дөнгөж 2,5
кг төрсөн бөгөөд эмч нар үүнийг гайхамшиг гэж үзсэн байна. Хэдийгээр ээж хүүхдүүд
ямар нэгэн хүндрэлгүй төрсөн хэдий ч бяцхан үрс нь 32 цаг л амьдарсан аж. Эмч
нарын хэлсэнээр \” Хүүхдийн биеийн бүтэц дотроо хоёр тусдаа хэдий ч гаднаа нэг
биетэй байсан. Анхны жирэмслэлт байсан ба эх нь жирэмсэн үедээ ямар нэгэн
хяналтанд оролгүй шууд төрөхөөр ирсэн. Энэ нь ургийн гаж хөгжлийг эртнээс
анхаарах боломжгүй байсныг илэрхийлж байна. Хэрэв эрт ирж оношлуулж хяналтанд
орсон бол ихэр хүүхдүүд ямар нэгэн гажиггүйгээр төрөх боломжтой байсан. \”
гэжээ. Хүүхдүүдийг салгах ямарч боломжгүй байсан гэдгийг ч мөн дурьджээ.