Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн татвар төлсөн тайлангаа нийтлэхгүй гэж Цагаан ордны зөвлөх Келлианне Конвай 22-нд хэлжээ.
20-нд Дональд Трамп тангараг өргөн албан тушаалаа авсны дараа Цагаан ордон нэг хувь өргөдөл хүлээн авсан байна. Энэ өргөдөлд \”Донаьлд Трампын татварын тайланг бүрэн эхээр нь, үүнд \”Цалин хөлсний тухай заалт\”-ыг хүндэтгэн журамласныг нотолсон аливаа шаардлага бүхий мэдээллийг даруй ил болгох\”-ыг Цагаан ордноос шаарджээ. 22-ны өглөө хүртэлх байдлаар энэ өргөдөлд 100 гаруй мянган хүн гарын үсэг зурсан тул тогтоол ёсоор хариу өгөх шаардлагатай болсон байна.
Америкийн үндсэн хуулийн \”Цалин хөлсний тухай заалт\”-д, холбооны засгийн газрын албан тушаалтан конгрессын зөвшөөрөлгүйгээр гадаад орны засгийн газрын аливаа бэлэг, цалин хөлс, албан тушаал, өргөмжлөл хүлээн авч болохгүй гэж заасан байдаг. Энэ хуулийн тогтоолоор бол, ерөнхийлөгч зэрэг Америкийн засгийн газрын албан тушаалтан гадаад улс орны засгийн газартай эдийн засгийн харилцаа холбоотой компаниудын үйл ажиллагаанаас ашиг хүртэж болохгүй гэж Америкийн хуулийн салбарынхан үзэж байгааг Америкийн мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.